Моннисчууд үнэ цэнийг цогцлооно

Моннисчууд бид нийт ард түмнийхээ хамтын хүсэл эрмэлзлэлийг нэн тэргүүнд тавьж, дэлхийн шилдэг технологи, мэдлэг туршлагыг эх орондоо нэвтрүүлж, үндэсний үйлдвэрлэл, бүтээн байгуулалтад оролцож, харилцагч, үйлчлүүлэгч, хамт олныхоо амьдралд үнэ цэнэ нэмнэ.

Connect with incredible lands and explore them at your own pace

A wonderful horse riding adventure featuring the most beautiful landscapes and unexplored area of western Mongolia. You will explore high mountains, gorgeous sand mountains with quiet rivers and lakes, expansive grasslands, and the authentic nomadic culture around horse herders.
1998 оноос
Моннис групп ХХК

Моннис групп нь 1998 онд автомашин үйлдвэрлэгчдийн нэг Япон улсын Ниссан Моторс компанийн албан ёсны дистрибьютр болж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Авто машин, агаарын тээвэр, уул уурхайн тоног төхөөрөмж, эрчим хүчний засвар угсралт, инженеринг, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн менежмент зэрэг 6 салбарт 12 охин компани, 1400 орчим ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

2003 оноос

Аэро Монголиa

Аэро Монголиа ХХК нь олон улсын 7, дотоодын 6 чиглэлд шууд нислэг үйлдэж байгаа бөгөөд тун удахгүй агаарын хөлгийн тоогоо нэмэн, зүүн ази руу чиглэсэн аялал жуулчлалын чиглэлээ тэлж, зорчигч, аялагч нартаа зориулан илүү хүртээмжтэй, аяллын туршлага бүтээхээр зорьж байна.

1998 оноос

Моннис Моторс

Бид дэлхийн шилдэг технологи, мэдлэг туршлага бүхий брэндийг эх орондоо нутагшуулж, харилцагч, хэрэглэгч, хамт олондоо үнэ цэнийг бүтээнэ.

2012 оноос

Моннис Сервис Саппорт

Моннис Сервис Саппорт ХХК нь Санхүү, Бүртгэл, Захиргаа, Сургалт хөгжил, Хөрөнгийн удирдлага, Засвар, үйлчилгээ, Борлуулалт, хангамж, ХАБЭАБО, Тээвэр Логистик, Лифтний борлуулалт, засварын хэлтэс гэсэн нийт 8 хэлтэстэй.

2006 оноос

Моннис Пропертиес

“Моннис Пропертиес” ХХК нь 2006 оноос эхлэн барилгын бүтээн байгуулалтын төсөл, барилгын ашиглалт, засвар үйлчилгээ, түрээсийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

2012 оноос

Эрчим Концерн

Эрчим концерн нь Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Зөвлөлийн гишүүн, Монголын гагнуурын нийгэмлэгийг үүсгэн байгуулагч юм.

2010 оноос

И Пи Ти Эм ХХК

И Пи Ти Эм компани нь Монгол улсын уул уурхайн эрчимтэй хөгжлийг дэмжих зорилгоор дараах чиглэлүүдэд үйлчилгээ үзүүлэхээр 2010 онд байгуулагдсан.

2012 оноос

Моннис Майнинг

Моннис Майнинг ХХК нь уул уурхай, барилгын хүнд машин механизм үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч, 50 гаруй жилийн түүхтэй Германы Лиебхэрр группын албан ёсны дистрибьютороор ажиллахаас гадна өөрийн техник, тоног төхөөрөмжид тулгуурлан уул уурхайн олборлолтын үйл ажиллагааг явуулж байна.

* оноос

Моннис Урбан Девелопмент

Моннис Урбан Девелопмент ХХК нь Барилга, Хот Байгуулалтын Яам, Хотын Захиргаатай хамтран хэрэгжүүлж буй 40,000 айлын орон сууцны хөтөлбөрийн хүрээнд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх компаниудын нэгээр шалгарсан барилгын менежментийн компани.

2009 оноос

Майнс Ап

"Mines Up ХХК нь Монголын зах зээлд тос тосолгооны TotalEnergies, агааржуулалтын системийн Clemcorp, лифт үйлдвэрлэлийн Schindler брэндүүдийн шилдэг нийлүүлэгчдийн нэг болжээ.

2003 оноос

Эн Ти Би

“Эн Ти Би” ХХК нь “Моннис Интернэшнл” ХХК-ийн 100%-ийн охин компани бөгөөд зам, гүүр, далан барих, засварлах, арчлах, нийтийн болон хувийн эзэмшлийн ба албан байгууллагын зам талбайн тохижилтын ажил хийж гүйцэтгэх зорилготойгоор 2003 онд үүсгэн байгуулагдсан.

2011 оноос

Ар Ди Си Си

“Ар Ди Си Си ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол улсын авто замын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монголын анхны хүнд даацын цементбетон хучилттай авто зам барьж ашиглалтанд оруулсан.

2013 оноос

Мая Тикет

“Мая тикет” ХХК-нь 2013 онд байгуулагдсан орон нутаг болон олон улсын нислэгийн тийз борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Моннис Интернэшл ХХК-н 100%-н хөрөнгө оруулалттай охин компани юм.

Моннис группын эргэн тойронд

Мэдээ мэдээлэл