Хүний нөөц

Нийгмийн халамж

Манай Групп хөдөлмөрийн хуулийг даган мөрдөж, ажилтан танд хуулиар олгогдох бүх эрх болон хангамжийг олгохын зэрэгцээ компаний дотоод журмын дагуу ажилчдынхаа нийгмийн халамж үйлчилгээг үе шаттайгаар шийдэн ажилладаг.

Ажилтан гэрлэх ёслолоо хийх

Ажилтны гэр бүлд шинэ хүн мэндлэх

Ажилтанд ар гэрийн гачигдал тулгарах

Ажилтан эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх

Ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа гэмтэх

Амьжиргааны түвшин доогуур байх

Өндөр насны тэтгэвэр болон мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажил үүргээсээ чөлөөлөгдөх

Мэргэжлээ дээшлүүлэх сургалтанд хамрагдах

Бусад шалтгаанаар компаниас зээл авах... зэрэг тохиолдлуудад мөнгөн болон бусад хэлбэрийн тусламжийг компаний зүгээс үзүүлдэг

Бидний эрхэмлэн дээдлэх зарчим

Бид Моннисчууд

  • Хүн бүр өөрийн үзэл бодолтой байдгийг хүлээн зөвшөөрч, бүгдэд эрх тэгш, шударгаар хандан, үзэл бодол, саналаа чөлөөтэй илэрхийлэх нөхцлийг бид бүрдүүлэх үүрэгтэй.
  • Цалин хөлсний аргачлал нь шударга, гүйцэтгэл үр дүнд тохирсон, ажлын байр эрүүл ахуйн шаардлага хангасан, цэвэр цэмцгэр, аюулгүй ажиллагааг хангасан байх ёстой.
  • Ажиллагсад санал гомдлоо чөлөөтэй илэрхийлж байна.
  • Мэргэжлийн ур чадвар, гүйцэтгэлтэй уялдсан ажил, албан тушаал эрхлэх, хариуцлагын шатлалд дэвшин хөгжих тэгш эрхээр хангагдана.
  • Удирдлага, менежмент зохистой байх ёстой бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаа шударга, ёс зүйн хэм хэмжээнд нийцсэн байна.
  • Ажиллагсад гэр бүлийн буюу нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд бид зохих туслалцааг үзүүлэх болно.
Хүний нөөц

Ажилтан сонгон шалгаруулах явц

01

Анкет бөглөх

Та вебсайтнаас, эсвэл Моннис барилгын ресепшнээс анкет авч бөглөнө.

02

Ерөнхий мэдлэгийн болон IQ-ийн тест авах

Тантай утсаар холбогдон уг шалгалтанд орохыг мэдэгдэнэ.

03

Эхний шатны ярилцлага

Хүний Нөөцийн хэлтсийн мэргэжилтнүүд Тантай эхний ярилцлагыг хийнэ.

04

Дэлгэрэнгүй (мэргэжлийн) ярилцлага, уулзалт

Харъяалагдах алба, хэлтэс, газрын удирдах түвшний албан тушаалтан, менежер Тантай ярилцлага хийнэ.

05

Эцсийн шийдвэр гаргалт

Таныг тэнцсэн эсэхийг утсаар мэдэгдэх болно.