Нийт ажиллагсад
Үйл ажиллагааны чиглэл
Жилийн туршлага
Шагнал урамшуулал
Өнгөрсөн хугацаанд бид эрхэм үйлчлүүлэгч, харилцагчиддаа дэлхийд танигдсан хамгийн орчин үеийн техник, технологи, тоног төхөөрөмж нийлүүлж, хамгийн найдвартай, чанартай үйлчилгээ үзүүлэхийг зорьж ирлээ.
Анх 1998 онд Ниссан Мотор компаний Монгол дахь албан ёсны дистрибьютер болж бизнесийн салбарт гараагаа эхэлснээс хойш бид хамт олныхоо хамтын хүчээр бизнесийн үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, уул уурхайн тоног төхөөрөмж, барилга, үл хөдлөх хөрөнгийн менежмент, агаарын тээвэр, автомашин, эрчим хүч, ачаа тээвэрлэлт болон технологийн салбарт 15 салбар компани болж өргөжсөн билээ.
Монгол орны хөгжил цэцэглэлтийн түүхэн энэ цаг үе бидэнд олон сорилт авчрахын хамт цоо шинэ боломж, орон зайг олгож байна. Иймд бид цаашид ч үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, ажлын байрны тоог нэмэгдүүлж, нийгмийн хариуцлагаа өндөр ухамсарлан ажиллахыг эрмэлзэнэ.
Эрхэм Та манай вэб хуудаснаас Моннис Группын тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт найдаж байна.
Хүндэтгэн ёсолсон
Моннис Группын Ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга Б. Чулуунбаатар
"Моннис Групп" үнэ цэнийг цогцлооно.
Моннисчууд бид нийт ард түмнийхээ хамтын хүсэл эрмэлзлэлийг нэн тэргүүнд тавьж, дэлхийн шилдэг технологи, мэдлэг туршлагыг эх орондоо нэвтрүүлж, үндэсний үйлдвэрлэл, бүтээн байгуулалтад оролцож, харилцагч, үйлчлүүлэгч, хамт олныхоо амьдралд үнэ цэнэ нэмнэ.
Моннисчууд бид дэлхийн шилдэг технологи, мэдлэг туршлагыг эх орондоо нутагшуулж, үндэсний үйлдвэрлэл, бүтээн байгуулалтад манлайлан оролцож, харилцагч, үйлчлүүлэгч, хамт олныхоо амьдралд үнэ цэнэ нэмнэ.